Каддафи үзэл бодлын тарчлагчаар дуусна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Каддафи үзэл бодлын тарчлагчаар дуусна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Ливийн лидер Муаммар Каддафи огцрохоос татгалзлаа. Тэрээр хүүгийнхээ өмнө нь хэлж байснаар “эцсийн сумаа дуустал” тулалдах бололтой

     
    Үг хэлж байхдаа Каддафи сүр хүчгүй харагдаж байлаа гэж гэрч нар хэлж байна. Эх сурвалж: AP Photo/Paulo Duarte
    Ливийн лидер Муаммар Каддафи огцрохгүй гэв. Үүний оронд тэрээр эсэргүүцлийн ажиллагааг явуулж буй олон түмнийг “хэсэгхэн өвчтэй хүмүүс” гэж нэрлэв. Тэрээр жагсагчдыг буудсан гэдгийг үгүйсгээд, хэрэгтэй гэж үзвэл хүч хэрэглэнэ гэжээ. Ливийн нийслэлд жагсагчдыг хөнөөж байх  үеэр Каддафийн үгийг телевизээр дамжуулж байлаа. Сөрөг хүчний хүлээтийг талаар болгон тэр огцрохгүй гэжээ. Төрийн тэргүүнийг огцруулахаар хэдэн хоногийн турш шаардаж буй жагсагчдыг тэр ихээхэн дайран давшлав. Түүний хэлснээр Засгийн газрын эсрэг хөдөлгөөн нь улс орны нэр хүндэд толбо суулгасан аж. Эсэргүүцэл  гаргагч бүгд л “чөтгөрт үйлчилж байгаа” боолууд гэсэн Ливийн лидерийн үгнээс иш татан ВВС дамжуулсан байна.
    «Муамар Каддафид огцроод байх тушаал байхгүй. Тэр ерөнхийлөгч биш, тэр хувьсгалын лидер, энэ нутаг орондоо үзэл бодлынхоо төлөө тарчлагчаар үлдэнэ” гэж Каддафи өөрийн Триполи дахь өргөөнийхөө өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
    Өмнө нь түүний талынхан цуглараад байсан Ливийн нийслэлийн Ногоон талбайгаас ард түмэндээ хандана гэж зарласан байлаа.

    Хэсэгхэн өвчтэй хүмүүс

    Каддафи сүүлийн долоо хоногийн дотор анх удаагаа олны өмнө гарч ирэв. Тэрээр үндэсний телевизийн сурвалжлагч нартаа “Венесуэлд биш Триполид байна. Телевизийн нохдод бүү итгэ” гэж хэлсэн байлаа.

    Хожим дэлгэрэнгүй үг хэлэхдээ Ливийн эрх баригчид хүч хэрэглээгүй гээд шаардлагатай гэж үзвэл хүч хэрэглэх болно гэжээ. Үүгээрээ тэр жагсагчдын эсрэг нисэх хүчин хэрэглэсэн гэдгийг үгүйсгэж байгаа бололтой.

    Тэрээр өөрийгөө хамгаалах ардын хороонуудыг байгуулан хувьсгалаа хамгаалахыг уриаллаа. «Хүмүүсийг хөнөөж байгаа буу зэвсгээ хураалгаж, үймээн дэгдээгчдийг барин аюулгүйн албаныханд тушаахыг би уриалж байна. Ердийн амьдралдаа эргэн орж мухлагаас боомтуудыг хүртэл бүгдийг нь нээх хэрэгтэй» Каддафи хэлжээ.

    «Миний ард сая сая хүн бана. Тэднийг бууж өгөхгүй бол бид байр бүрээр нь Ливийг цэвэрлэнэ» гэж Каддафи хэлэв. Түүний хэлснээр Ливийн ард түмэн энэ самуунаар бүх ололтоо устгуулахгүй гэнэ. Хэрэв зэвсгээ хураалгаад хэвийн амьдралдаа орвол үймээнд оролцогсдод бололцоо өгнө гэж тэр амлав. Лхагва гаригаас эхлэн цагдаагийн алба л хэв журам сахиулах болно хэмээн тэр нэмэн хэлжээ.

    Улс оронд гай тарьж, түүний дайснуудад тусалж буй хэнийг ч гэсэн цаазална гэж тэр заналхийллээ. Мөн барууны орнууд АНУ, Их Британийг тэр буруутгалаа. Хэсэгхэн “өвчтэй хүмүүс” улс оронд Тунис, Египетийн хэрэг явдлыг гаргахаар оролдож байна хэмээн хурандаа мэдэгдсэн байв. Цөөхөн тооны террористууд Ливийг дахин нэг Афган болгоод дараа нь АНУ-д эзлүүлэх гэж байна хэмээн тэрээр зүтгүүлэв.

    Тэр өөрийгөө хувьсгалын лидер гээд өөрийн амьдралынхаа сүүлч хүртэл хувьсгалд өөрийгөө золиослоно гэжээ. Үндэстний алдар хүндийг авчирсан гэж өөрийгөө тэр нэрлэв.

    Дайны хажуугаар

    Ливийн лидерийн үг Триполийн гудамжнаа жинхэнэ тулаан болж байхад дамжуулагдаж байлаа.  Олон тооны хүн алагдсан байхыг харсан гэх эмчийн үгийг BBC дамжуулжээ. Тэр эмэгтэйн хэлж байгаагаар олон хүнийг түүний нүдэн дээр буудан хөнөөсөн байна. Эмчийг зөвхөн Засгийн газрын талынханд тусламж үзүүлэхийг шахсан гэнэ. Хотын гудамжинд буун дуу гарч зарим дүүргүүд дээгүүр цэргийн нисдэг тэрэг эргэлдэж байна. Нисдэг тэрэгт пулёмет зоогоод байлдааны сумаар цэнэглэсэн байгаа гэнэ.

    Муаммар Каддафи нийгмийнхээ бүх давхаргийн итгэлийг алджээ. Фото: AP Photo/ Hussein Malla

    Ливийн эсэргүүцлийн ажиллагаа долоо хоногийн өмнө эхлэсэн ба хохирогчдынх нь тоо хэдэн зуу болжээ. Бараг дөрвөн мянгаад хүн шархадсан байна. Дэлхийн олон орон хүчирхийллээ зогсоохыг Ливийн эрх баригчдаас шаардсан ба олон орнууд иргэдээ тус орноос зөөж эхэлжээ.
    Муаммар Каддафи тус орны нефтийн хоолойнуудыг дэлбэлэхээр бэлтгэх тухай тушаал өгсөн байна гэж Ливийн Засгийн газарт ойр эх  сурвалжаас авсан мэдээндээ үндэслэн Time  бичсэн байнаэ. Тэр эх сурвалж хэлэхдээ нефтийн хоолой ба нефть боловсруулах үйлдвэрүүдийг дэлбэлэх нь Каддафийн зүгээс”Эсвэл би, үгүй бол эмх замбраагүй байдал!" гэсэн түүний эцсийн сануулга болох ёсттой ажээ. Каддафи үймээнт орондоо өмнөх нөлөөгөө дахин авч чадахгүй гэдгээ сайн ойлгож байгаагаас гадна Ливийг шинэ Сомали болгож өгөөд урвалтдаа харамсах сэтгэлийг  барууныханд төрүүлнэ хэмээн тэр бодож байгааг эх сурвалж хэлжээ.

    Үүнээс гадна тэрээр шоронгуудаас исламын дайчдыг чөлөөлөн эмх замбараагүй байдал үүсгэхэд тус болно хэмээн найдаж байгаа ажээ. Эх сурвалжийн хэлснээр одоо Каддафийг түүний төрөлх омог  аль-каддафа ба таван мянга орчим цэргийнхэн дэмжиж байгаа ажээ.

    Ливийн Дотоод хэргийн сайд армийн генерал Абдул Фатах Юнис аль-Абиди (Abdul Fatah Younis al Abidi) мягмар гаригийн орой Муаммар Каддафийн Засгийн газраас гарч байгаагаа зарлаад армид хандан сөрөг хүчинтэй нэгдээд тэдний хууль ёсны шаардлагыг биелүүлэхэд тус болохыг уриалсан байна. Энэ тухай "Аль-Жазира" телевиз мэдээлжээ. Хэвлэлийн мэдээгээр генерал Ливийн удирдлагын хоёр дахь хүн гэнэ.

    Үүнээс нэг хоногийн өмнө Ливийн  Хууль зүйн сайд Мустафа Абдель Джалил (Mustapha Abdel Jalil) жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг эсэргүүцэн огцорсон байлаа. Мөн Австрали, Хятад, Энэтхэг, Малайзад суугаа Элчин сайд нар  дэглэмээс холбоогоо таслажээ. НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Каддафийг хоморголон устгах ажиллагаа явуулж байна гээд огцрохыг шаардсан байлаа. Каддафийн нэрэмжит Олон улсын буяны сангийн захирал Юсеф Савани (Youssef Sawani) эрх баригчдын хүч хэрэглэж байгааг эсэргүүцэн огцорчээ.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж