“Сод монгол” группын таван шатахуун түгээх станцыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Сод монгол” группын таван шатахуун түгээх станцыг хаажээ

“Сод монгол групп” ХХК-ийн таван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг өнөөдөр зогсоожээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн дагуу эдгээр шатахуун түгээх станцуудын гурав нь шатахууны агуулах ил талбайд байрлаж байсан аж. Харин хоёр шатахуун түгээх станцын нэг нь  үерийн далангийн аманд, нэг нь гэр хорооллын айлын дунд байрлажээ. Эдгээр ШТС нь Гурвалжингийн гүүр, Циркийн урд, Хан-Уул дүүргийн 120 мянгатад, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дэргэд болон 32-ийн тойргийн гэр хороолол дунд тус тус байрладаг гэнэ. Мэргэжлийн хяналтын газраас нийт 19 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр зогсоох албан даалгавар хүргүүлж,  дээрх таван станцын үйл ажиллагааг бүр хаасан байна.   

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж