
Улс төрийн намуудын тухай хуулийн Намын нэрийн тухай буудилаантай заалтаас үүдэн МАХН-ыг бүртгэх асуудал Дээд шүүхээс хальж Үндсэн хуулийн Цэцэд очоод байгаа билээ. Харин УИХ итгэмжилсэн төлөөлөгчөө томилоогүйгээс Цэцийн хуралдаан саатаад удаж байгаа юм. Тэгвэл УИХ сая итгэмжилсэн төлөөлөгчөө томилжээ. УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог нар УИХ-ыг төлөөлөн Цэцийн хуралд оролцохоор болсон байна.
Тиймээс МАХН-ын нэрийн асуудалтай холбоотой асуудлаар ойрын үед Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан болж магадгүй байна.
Д.ОЮУН