“Crucible” дахь “бөмбөлөг нуух” тэмцээний эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Crucible” дахь “бөмбөлөг нуух” тэмцээний эргэн тойронд

Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Эхний шатны сонирхолтой тулаануудаас хүргэхэд, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Нейл Робертсон эхний шатанд Английн снукерч Жадд Трамптай оноолт таарсан. 21 настай Английн залуу снукерч дэлхийн аваргын өмнө Хятадын нээлттэй тэмцээнд түрүүлээд байв. Тиймээс энэ тоглолтыг эхний шатны хамгийн сонирхолтой тоглолт болно гэж мэргэжилтнүүдийн таамаглаж байсан нь ч батлагджээ. Уг нь Австралийн снукерч Нейл Робертсон 7:6-аар хошуучилж явсан ч дараагийн гурван фреймийг Трамп авснаар эхний дуулианыг тарьжээ.

Дараагийн сенсаацийг Барри Хавкинс тарилаа. Дэлхийн чансааны 25 дугаарт бичигддэг тэрбээр эхний шатанд чансааны номер зургаа Стифен Магуайрыг 10:9- харьцаатай сүүлийн фреймд хожиж, олныг шуугиулжээ.

Хамгийн удаан цохилттой снукерч Рори МакЛеод, Рики Валденг 10:6 харьцаатай хожиж, хоёрдугаар шатанд шалгарсан нь бас л таамаглаагүй үр дүн болов.

Бусад тоглолтод шилдгүүд ерөнхийдөө асуудалгүй тогложээ. Ронни О’Салливан, Уэйлсийн Доминик Дейлийг 10:2-оор илүүрхсэн бол Шон Мөрфи, Маркус Кэмпбэллийг 10:1-ээр, Стифен Хендри, Жое Перриг 10:9-өөр, Марк Аллен, Мэтью Стивэнсийг мөн 10:9-өөр Грэм Дотт, Марк Кингийг 10:7-оор, Дин Жунхуй, Жэйми Бурнеттийг 10:2-оор тус тус хожжээ. ДАШТ-ий эхний шатанд тамирчид 19 фреймийг хувааж өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг 16 снукерч 25 фреймийг хувааж өрсөлдөх юм. Хоёрдугаар шатны тулаанууд 23-ныг дуустал үргэлжилнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж