Хотын гэрэлтүүлэг 95 хувьтай болно

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хотын гэрэлтүүлэг 95 хувьтай болно

Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг 95-аас дээш хувийн асалттай болгох, гэгээтэй хотод амьдрах боломж нөхцөл нэг шатаар ахилаа. 1950-иад оноос хойш дорвитой өөрчлөлт хийж амжаагүй байсан хотын гэрэлтүүлэг шинэ технологи, шинэ менежментээр ажиллаж эхэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат дөнгөж саяхан төвийн зургаан дүүрэг, гэрэлтүүлэг хариуцах гүйцэтгэгч компанийнхан гурвалсан гэрээ байгуулав. Өмнө нь нэг л компанид бүх ачааллыг өгч, нийслэлийн хэмжээнд хүрч ажиллаж амждаггүй байсан хуучин байдлыг халж, дүүрэг бүр өөр өөрсдийн нутаг дэвсгэртээ гэрэлтүүлэг хариуцсан гүйцэтгэгчтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрт нэг оператор компани ажиллана.  Гүйцэтгэгч компанийнхан гэрэлтүүлгийн асалт, эвдрэл гэмтлийг засч сайжруулах үүрэгтэй. Компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд ажлын үр дүнг дүүрэг өөрөө хянах, хариуцах болж байгаагаараа онцлог юм. Харин Улаанбаатарын гэрэлтүүлгийг төвийн удирдлагын нэгдсэн системд холбож, хянана.

“Тоо хэмжээнээс гадна техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг нэмэх, арчлал хамгаалалтыг сайжруулах гээд олон асуудал тулгарч байгаа. Энэ бүхэнд дүүрэг өөрөө хняалт тавьж ажиллах юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос “Гэрэлтэй хот гэгээтэй амьдрал” уралдаан зарлаж, ирэх аравдугаар сарын 23-нд дүгнэнэ. Хотын гэрэлтүүлгийг зөвхөн улсын хөрөнгөөр засч сайжруулахаас гадна байгууллага бүр өөрийн гадна талбай, орчноо гэрэлтүүлэх боломжийг хангах үүднээс энэ уралдааныг зарласан” хэмээн ерөнхий менежер Ч.Бат хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж