Агаарын бохирдлыг хэлэлцүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг хэлэлцүүлж байна

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж, Нийслэлийн Засаг даргын орлогч Да. Ганболд “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр илтгэл тавилаа. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Ч.Саранжав, ЭХДҮТ-ийн ерөнхий диспетчэр Ч.Жамбалсүрэн болон “MCS” зэрэг нүүрс олборлогч компаниудын төлөөлөл оролцож, гэр хорооллыг цахилгаан эх үүсвэрээр хангах чадавхи болон нүүрс олборлогчдын оролцоо зэрэг асуудлаар илтгэл мэдээлэл хийх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж