Mariah Carey ихрүүдийнхээ бэлтгэлийг бүрэн базаажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Mariah Carey ихрүүдийнхээ бэлтгэлийг бүрэн базаажээ

Mariah Carey-гийн ихрүүд хэзээ мөдгүй төрөх дөхсөн энэ үед дива маань нөхөр Nick Cannon-ы хамт “шинэхэн зочид”-ын бэлтгэлийг хэдийнэ базаажээ. Хүү, охин хоёроо хүлээж байгаа хосууд Life & Style сэтгүүлийн эхний нүүрэнд ихрүүдийнхээ өрөөг дэлгэж байна. Мэдээж ихрүүдэд Калифорнийн Бел Айр дэх эдлэн болон Нью-Йорк дахь сууцанд бүрэн тохижуулсан өрөө бий аж.

Mariah хүүхдүүддээ тав тухтай, амар амгалан орчин бүрдүүлэхийг хүсч буйгаа хэлсэн байна. Тэрбээр өрөөний интерьерийн талаар “Би хоёр бяцхан үрээ хорвоод авчрах гэж байна, Тиймээс жигнэмэг хувааж байгаа юм шиг ягаан, цэнхэр өнгөөр хийдгээс илүү зүйл хийхийг хүссэн” гэжээ. Nick, Mariah-г интерьерийн загвар гаргаж байх үед яагаад уламжлалт ягаан, цэнхэр өнгийг сонгоогүйг гайхан асууж байсан гэнэ.

Лос-Анжелес дэх хүүхдүүдийн өрөөний бас нэг сэтгэл хөдөлгөм зүйл бол тааз. Одод гялалзсан цэнхэр тэнгэр нь улбар шар үүлстэй юм байна. Энэ нь дуучны өөрийн бичсэн, дуртай дуунууд болох “Underneath the Stars"”, “Close My Eyes” дуунаас үндэстэй ажээ. “Заримдаа би өрөөнд суугаад зүгээр л тааз ширтдэг, Надад их таалагддаг юм. Хүүхдүүд маань агуу хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ хүрээсэй гэж залбирч байна” хэмээн Mariah ярив.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж