Хэй-Кличкогийн тулааны тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хэй-Кличкогийн тулааны тов гарлаа

Мэргэжлийн боксын ертөнцөд хүлээлт үүсгээд буй Британийн тулаанч Дэвид Хэй болон Украйны “хүнд гар” Владимир Кличко нарын тулааны тов гарлаа. Тов ёсоор тэд долдугаар сарын 2-нд Германы Гамбург хотноо халз тулахаар болжээ. Тус хотын 57 мянган хүний суудалтай Имтек Аренад болох дэлхийн шилдгүүдийн тулаанд Хэй өөрийн WBA холбооны аваргын бүс “тавих” болох Кличко IBF, WBO болон IBO холбооны бүсээ “бооцоонд тавина”. Хэй энэ оны аравдугаар сард зодог тайлахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс өмнө амжиж, ах, дүү Кличкотой хоёулантай нь тулалдахаар гэрээ байгуулаад байгаа юм. Ямартай ч эхлээд долдугаар сарын 2-нд дүү Кличкотой нударга зөрүүлэхээр болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж