“L-Guards” хоёр дахь цомгоо гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“L-Guards” хоёр дахь цомгоо гаргалаа

“L-Guards” хамтлагийн удаан хүлээлгэсэн хоёр дахь бие даасан цомог худалдаанд гарлаа. Тус хамтлагийнхан өчигдөр Mobicom-ын Be төв дээр шинэ цомгийн баяраа хийсэн юм. Тэд “Амьдралыг хамгаалагчид”  нэртэй хоёр дахь цомгийнхоо бүх дууг клиптэй болгохоор ажиллаж буйгаа энэ үеэр дуулгалаа. Өнгөрсөн сард тэд “Kieru nukumori” нэртэй анхны япон хэл дээр хийсэн уран бүтээлээ клиптэй болгож, үзэгчдэд хүргэж байсан бол удахгүй бас нэгэн шинэ клипээ хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. “Амьдралыг хамгаалагчид” цомгийг “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбарт 6000 төгрөгөөр худалдаалж байна.

Сонирхуулахад, “L-Guards” хамтлагийнхан ирэх тавдугаар сард хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэнэ.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж