Вашингтон Пост цахим сүлжээтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Вашингтон Пост цахим сүлжээтэй боллоо

Вашингтон Пост компани Trove нэртэй онлайн мэдээллийн платформтой боллоо. Одоогоор Trove-ийн мэдээ мэдээлэл үнэ төлбөргүй байгаа тул хүссэн хэрэглэгчид үзэж сонирхох боломж нээлттэй байна. Түүнчлэн тус компани шинэ үйлчилгээнийхээ мобайл аппликэйшнийг  Android болон Blackberry платформуудад зориулан гаргажээ. Харин дараагийн ээлжинд Apple-ийн iPad, iPhone-д зориулсан аппликэйшн бэлэн болох юм.

Trove онлайн мэдээллийн сүлжээн дээр 10,000 гаруй эх сурвалжуудаас цуглуулсан мэдээ, мэдээллийг редакторлож, нийтлэх тул маш өргөн хүрээг хамарсан мэдээллийн сантай байх юм. Шинэ үйлчилгээний нээлтэнд зориулж компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд “Манай сэтгүүлч, редакторуудын баг шинэ мэдээ мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж, инженерүүдийн баг мин, цаг тутамд өрнөж буй шинэчлэл, хувьслыг онлайн үйлчилгээндээ нэвтрүүлж байх учраас уншигч таны байнгын зочлох таатай орчин байх болно” гэжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж