
Хятадын амьтан хамгаалагчид нохойн махаар хоол хийдэг зоогийн газарт аваачихаар авч явсан хэдэн зуун нохдыг аварчээ. Өнгөрсөн долоо хоногт нэгэн машинтай хүн нохой ачин явсан ачааны машины замыг хаан зогсоогоод микроблогтоо энэ тухай бичсэний дараа тэнд 200 орчим амьтан хамгаалагчид хүрэлцэн ирж, бараг 15 цагийн турш замыг хаажээ. Дараагийн өдрийн өглөө тэд 115 мянган юаниар нохдыг худалдан авч аварсан байна. Аврагдсан 430-520 нохдын ихэнхийг эздээс нь хулгайлсан байснаас гадна тэд шингэнээ алдсан, элдэв халдварт өвчтэй байсан гэнэ. Нохойноос гадна өмнөд Хятадад муурны махыг хүнсэндээ хэрэглэдэг гэнэ. Амьтан хамгаалагчид муур ачсан машинуудыг нэг биш удаа зогсоон саатуулж байжээ.