Тэмцээнд Виржинийн их сургуулийн баг хожсон байлаа. Тэмцээн ердийн нэг тэмцээн байсангүй. Талбайд бөмбөгийг нэг тал нь цохиж байсан есөн иннингийн үед алдаа огт гаргаагүй учир нөгөө баг нь бааз хүртэл гүйж чадсангүй. Тэр нь эсрэг тал бөмбөгийг цохиж чадаагүй гэсэн үг юм. Ийм тоглолт 2002 оноос хойш анх удаагаа болжээ. Спортын сэтгүүлчид тоглолтын ийм ховор тохиолдлыг гарчигт тавина гэж хүлээж байв. Гэтэл Вашингтоны их сургуулийн сайтын материалд тэр нь хамгийн сүүлийн өгүүлбэрт тавьсан байв.
Narrative Science программыг зохиогчид энэ мэдээллийг компьютерийн программ боловсруулж чадах болов уу гэж үзжээ. Тэд тоо баримтыг түүнд оруулсан байв. Хөтөлбөр нь хамгийн чухал мэдээллийг гарчиг бөгөөд мэдээний эхэнд гаргажээ. Уг программ сайн сэтгүүлч шиг мэдээ хийлээ гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.