
Шөнийн цагаар хүчнийхэн хотыг гурван давхар бүсэлтээр хаасан байв. Эсэргүүцэл гаргагчдад хандан шөнө дундаас өмнө тарахыг сануулж байсан хүчнийхэн цагаасаа өмнө гал нээсний улмаас хоёр хүн шархадсан байна. Уг хотноо шинэчлэлийг шаардагсдаас 25 хүнийг энгийн хувцас өмссөн хүчнийхэн буудан хороосны улмаас уг жагсаал гарчээ.
Энэ үеэр Сирийн Засгийн газар тус оронд 48 жилийн турш мөрдөж байсан онц байдлын дэглэмийг цуцалсан байна. Мөн Сирид ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг бүрэн хоригложээ.