Каддафийн хүү Мисуратыг Грознын байлдаантай адилтгав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Каддафийн хүү Мисуратыг Грознын байлдаантай адилтгав

Ливийн дарангуйлагч Маум­мар Каддафийн хүү Сейф аль-Ислам Мисурат хотод явуулж байгаа армийн ажиллагааг Оро­сын хүчнийхний Грознын хо­тод явуулсан терроризмын эс­рэг байлдаантай адилтгалаа. Аме­рикчууд ч ийм ажиллагааг Иракийн Эль-Фаллужа хотноо хий­сэн гэж тэр хэлсэн тухай The Washington Post сонинд өгүүлжээ.

“Бид яг тийм ажиллагааг явуулж байна. Ливийн цэргийн­хэн энгийн иргэдийг хөнөөсөн гэж би хэлж чадахгүй. Тийм зүйл байгаа ч үгүй, байх ч ёсгүй” гэж бага Каддафи мэдэгджээ. АНУ Ливийн цэргийнхний эсрэг ажил­лагаагаа зогсоон Триполид террористуудын эсрэг тэмцэхэд нь туслах ёстой. Террористууд бидний гол асуудал. Тэднээс салангуут л асуудал шийдэгдэнэ хэмээн тэр ярьсан байлаа.

Ливийн эрх баригчид үймээ­ний эхнээс дэглэмийн эсрэг тэмцэгчдийг “террористууд” гэж нэрлэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж