
Нунтгийн бүтцэд долоон эрдэс бодис, түүний тоонд цеолит орж байгаа гэнэ. Цеолит нь цацрагийн бохирдолтой уснаас дээр нэрлэсэн изотопуудыг үр дүнтэйгээр зайлуулж чаддаг ажээ. Эрдэмтний хэлснээр Кумакэн коге (Акита муж) гэх химийн компанийн мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан туршилтаар 100 миллилитр усанд 1,5 грамм нунтгийг уусгахад шинэ нэгдэл нь цезийг бүрэн уусган задалж байгааг харуулсан байна.
Тийм нэгдлийг хэрэглэснээр уснаас цацраг идэвхт йод ба стронцийн бичил хэсгүүдийг зайлуулж болох гэнэ. Профессор Ота шинэ нээлтээ “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын байрны хонгилуудад хуримтлагдсан цацраг идэвхт бодисын өндөр төвшний бохирдолтой 67 мянган тонн усыг цэвэрлэхэд ашиглаж болох боломжийг өгч байна гэж тэр хэлжээ.
Байгалийн эрдэс цеолит нь хүрээлэн буй орчноос цацрагийг уусган задлах ер бусын чанартай. Цацраг туяаны бохирдол үүсэх эрсдэлтэй газар ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнсэнд тэр эрдэс бодисын нэмэгдлийг хэрэглэдэг ажээ.
Цеолиттай уутнуудыг “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын хоёр ба гуравдугаар блокийн усан хангамжийн төхөөрөмжийн хэсэг дэх далайн усанд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тийм ажиллагааг атомын станцын Азийн томоохон оператор Tokyo Electric Power компани ойрын үед хийхээр төлөвлөөд байгаа аж. Эрчим хүчний компанийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу далайн хэсгийн усыг цеолитаар цэвэрлэх ажиллагааг эхлүүлнэ. Чернобылийн ослын дараа мөн тийм ажиллагааг ус цэвэрлэхэд ашиглажээ.