“The Bodyguard” кинонд хэн тоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“The Bodyguard” кинонд хэн тоглох вэ?

Нэрт дуучин  Whitney Houston болон Оскарын шагналт жүжигчин Kevin Costner нарын гол дүрийг нь бүтээж 1992 онд дэлгэцнээ гарсан “The Bodyguard” киног Warner Brothers дахин хийхээр болжээ. Энэхүү кино нь Оскарын наадамд хоёр төрөлд нэр дэвшиж байсан ба нийтдээ 410 сая долларын ашиг олж байсан юм.

Шинээр гарах хувилбар нь кино зохиолын хувьд бараг өөрчлөөгүй ба Иракийн дайнд оролцоод ирсэн цэрэг бие хамгаалагч хийх болсноор үйл явдал нь өрнөх гэнэ. Харин гол хувилбарт хэн тоглох талаар олон янзын таамаглал дэвшүүлээд байгаа юм. Oдоогоор Channing Tatum болон Rihanna, Jennifer Lopez болон Rock, Mark Wahlberg болон Beyoncй, 50 Cent болон Carrie Underwood гэсэн хувилбарууд яригдаж эхлээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж