
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Их нууруудын хотгор . Алтайн өвөр говиор 19-24 градус, говийн бүсийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шороон шуурна шуурна. 10-12 градус дулаан байна.
Өглөөний 5.00 цагт Улаанбаатарт 5 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.