Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Чадварлаг худалчид

“Би 6 хэлээр ярьдаг бас өөрийгөө муугүй тогооч гэж боддог…” Мэдээж ингэж сийхгүй худлаа ярьж чадах хүмүүс бол эмэгтэйчүүд. Би хэдийгээр  эрдэмтэн бас статистикч биш боловч эмэгтэйчүүдийн  хэлдэг худал хуурмаг зүйлсийн ихэнх нь эрчүүдэд хамаатай байдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.  Тэд сургуулиа төгсөөд л хайр дурлалын талбарт шууран ордог. Хэрэв бүсгүй та эрчүүдэд сонсохыг хүссэн зүйлийг нь л хэлдэг гэж бодож байгаа бол  энэ тухай  дахин нэг бодоод үзээрэй. Гэвч ихэнх эрчүүд бүсгүйнхээ бага зэрэг дэгсдүүлээд байгааг анзаардаг юм шүү. Эмэгтэйчүүдийн  хэлдэг хамгийн том худал зүйл юу вэ?

Өөрийн жингээ байгаагаас нь бууруулж хэлдэг
Та болон таны найз залуу фитнесс клубт элслээ гэж бодъё. Хэрэв найз залуу чинь танаас дасгал хийгээд гэмтэж байсан уу гэж асуувал та үгүй л гэж хэлнэ. Дараа нь түүнийг одоо ямар жинтэй байгааг чинь асуухад та өвөл жаахан таргалаад  одоо хасах гэж байна гэж хариулна. Магадгүй та түүнийг анзаарахаас өмнө илүүдэл жингээ хасчихна гэж бодож байгаа байх. Ийм яах ч аргагүй байдалд орсон үедээ та гарцаагүй худал хэлнэ. Үнэндээ таныг стресст оруулж байгаа жаахан таргалалт тэрэнд огт хамаагүй, тэр үүнийг анзаараа ч үгүй байгаа.

Түүнд ууж чаддаг гэж хэлдэг
Хатагтай нараа та нар ууж огт чаддаггүй. Магадгүй та  бага зэрэг халамцуу байх нь илүү дур булаам харагдуулдаг гэж боддог байх. Эсвэл та бааранд хэдэн хундага архи, хоёр  шил шар айраг уусны дараа гуйвахгүй алхаж чадвал эрчүүд өөрийг чинь хүндэлнэ гэж бодож байна уу?  Үгүй. Энэ бүхний эцэст та зөвхөн өөрийгөө хянаж чадахаа больсон явдалтай хүүхэн шиг л харагдах болно. Тиймээс  болзоондоо ууж чаддаг гэж харагдахын тулд хэтрүүлэх хэрэггүй. Найз залууд чинь энэ огт таалагдахгүй.

Би үргэлж ингэдэггүй…
Тиймээ та тэгдэг. Ингэж хэлэхэд ямар ч залуу таныг анхны болзооны дараа секс хийхээс татгалзахгүй  этгээд гэж ойлгоно.  Өөрийгөө ямар сайн бүсгүй гэдгийг  түүнд ойлгуулах гэж хичээгээд хэрэггүй. Амралтын өдрүүдийг түүнтэй сайхан өнгөрүүл. Өөрийнхөөрөө байж, дэмий зүйлд цагаа үрэх хэрэггүй.
Тэмдэглэлт өдрүүд, баяруудад дургүй юм шиг царайлдаг  
Хэрэв үнэн бол сайн л хэрэг. Гэвч ихэнх эмэгтэйчүүд ийм өдрүүдийг тэмдэглэхгүй байвал  эрчүүдэд санаа өгнө гэж боддог.  
Тийм бол та чихэр, цэцэг, бэлгэнд тэгтлээ дурладаггүй жинсэн өмд, футболк өмсдөг энгийн бүсгүй гэдгээ түүнд хэл. Хэрэв тэр таны үгээр байж эдгээр чухал өдрүүдийг тэмдэглэхээ больвол сэтгэлээр унах хэрэггүй. Эрчүүд хоёрдмол утгатай зүйлд дургүй. Тэд худал хуурмаггүй энгийн л  зүйлд дуртай.
Өөрийгөө хамгийн сайхан нь мэт аашилдаг.
Найз залуугынхаа өвөрт сэрсэн анхны өглөө түүнийг босохоос өмнө сэрж нүүрээ янзална. Тэр орондоо хөрвөөсөн хэвээр үсийг  чинь үргэлж торго шиг намирсан, хацар чинь ягаарсан  байдаг гэж хэлнэ гэж бодож байна уу? Үгүй, үнэндээ өглөө хэн ч сайхан харагддаггүй. Үс өрвийсөн, амнаас эхүүн үнэр ханхлах нь энүүхэнд. Түүнийг өөрийн болгомоор байна уу? Тэгвэл шүдээ угааж, усанд ороод түүнд аяга кофе бэлтгэж өгөөрэй.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж