Прокуроруудыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Прокуроруудыг томиллоо

Монгол Улсын Ерөнхий прокурор тушаал гаргаж Ховд аймгийн Булган суман дахь сум дундын прокурорын газрын ахлах прокуророор Б.Эрдэнэбаатарыг томилсон байна. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  хяналтын прокуророор Э.Бадралыг, Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор О.Баярсайханыг тус тус томилсон бол Улсын Ерөнхий прокурорын газарт Н.Ундрахыг, Ховд аймгийн прокурорын газрын туслах ажилтнаар Э.Алтанцэцэгийг, Завхан аймгийн прокурорын газрын нарийн бичгийн даргаар Ч.Алтансүхийг тус тус томилсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж