
Ерөнхийлөгч Төв аймгийн Зуунмод хотод аймгийн шүүхийн болон дулааны эрчим хүчний газрын үйл ажиллагаатай танилцаж, “Монгол туургатан” театрт иргэдтэй уулзана.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, албаны бусад хүн дагалдан явав.
Г.Дарь