Гурван талт хамтын хэлэлцээрийг баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Гурван талт хамтын хэлэлцээрийг баталгаажууллаа

Дархан-Уул аймгийн 2011-2012 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэн баталлаа. Төрийн байгууллага, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын төлөөлөл хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Хамтын хэлэлцээрийг төсөл таван бүлэг 43 заалттай байсан бөгөөд зарим нэг заалтыг найруулгын хувьд өөрчилсөн бол зарим заалтыг бүхэлд нь хасах, хариуцах байгууллагыг тодорхой тусгах зэрэг өөрчлөлтийг хийлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Хэрэгжилтийн явцын талаарх мэдээлийг хагас жилд нэг удаа хийэ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээхээр болсон юм. Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болон хүний хөгжил, гэр бүл, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд уг хэлэлцээр ихээхэн ач холбогдолтойг онцолж байсан. Ийнхүү хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг аймгийн Засаг дарга, АОЭЗ,  ҮЭХ-ны дарга нар үзэглэлээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих баримт бичиг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд батлагдаж байна. Энэ хүрээнд ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохист хөдөлмөрийг дэмжих, ажлын байрны захиалгын сантай болох, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гарахаас сэргийлэх гээд олон талт арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар боллоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж