
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах тухай асуудлыг авч хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Учир нь дээрх асуудлыг хэрэгжүүлэх хүрээнд сайд нараас санал авах байсан ч Сангийн сайд С.Баярцогт гадаадад томилолтоор ажиллаад эзгүй байгаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд салбарынхаа ажлыг танилцуулаад завгүй байсан зэргээс шалтгаалж, хойшлуулсан аж. Тиймээс ирэх баасан гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлаж, орон сууцжуулах асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.
Г.Дарь