Айлчлалын дүнгээр мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Айлчлалын дүнгээр мэдээлэл хийнэ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Монгол Улсад нэг хоног айлчлаад өнөөдөр үдээс хойш эх орондоо буцна. Түүний айлчлалын дүнгийн талаар өнөөдөр 14.50 цагт ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Өдгөө манай улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Харин Ян Жэчи сайдын айлчлалаар Стратегийн түншлэлийн харилцаанд шилжих талаар ярилцсан юм.  Үүний гол агуулга нь улс төр, цэргийн итгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж Монголын тал үзэж байгаа юм байна.   
                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж