”Моннис” ”Сoal Mongolia”-г ивээн тэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

”Моннис” ”Сoal Mongolia”-г ивээн тэтгэж байна

"МОННИС ИНТЕРНЭШНЛ" "COAL MONGOLIA"-г ивээн тэтгэж байна

“Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулж чадсан Монгол нүүрсийг дэлхийн брэнд болгох энэхүү чуулган нь Чингис зочид буудалд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.
2010 оны 11-р сарын сүүлээр, Монголын нүүрсний салбарт хувьсгал хийсэн зүйл бол нүүрс олборлолтын хэмжээ анх удаа 20 сая тоннд хүрчээ. Үүнээс 14 сая тонныг гадаадын зах зээлд нийлүүлж түүхэнд анх удаа Монгол улс нүүрс экспорын хэмжээгээ давуулан биелүүлсэн явдал байлаа. Энэхүү нүүрсний салбарын өсөлт олон мянган ажлын байрыг бий болгож шинэ хөгжлийн тэсрэлт хийснээр Монгол улсыг хөгжин дэвжих шинэ замруу хөтөлж байгаа билээ.         
Энэхүү ач холбогдолтой чуулга уулзалтыг Моннис Интернэшнл нь уул уурхайн машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч LIEBHERR болон Шведийн SCANIA брэндээрээ ивээн тэтгэж оролцлоо.
Моннис Интернэшнл нь дэлхийд алдартай олон брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлдэг ба 2002 онд дэлхийд алдартай LIEBHERR брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор болсон юм. Монголын уул уурхайн салбарын шинэчлэлттэй зэрэгцэн Монголд хөл тавьсан энэхүү брэнд нь ажлын бүтээмж, чанар, аюулгүй байдал хангасан зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлэгч нь байж чаддаг билээ.             
Мөн ачааны автомашин, автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SCANIA брэндийг 2010 оноос эхлэн Монголын зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд шатахуун зарцуулалт, ажлын үзүүлэлт, эдэлгээгээрээ дэлхий дахинд танигдсан шилдэг брэнд юм.        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж