Тариаланчдад 30 хувийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Тариаланчдад 30 хувийн зээл олгоно

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад зориулж 10 мянган тонн үрийг 30 хувийн урьдчилгаагаар зээлээр олгох юм байна. Өөрсдөө үр нөөцөлж хадгалсан байх шаардлагатай ч нөөцөлж чадаагүй, зайлшгүй хэрэгцээтэй байгаа аж ахуйн нэгж, иргэд яамнаас үр авч болох юм байна. Мөн тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй үнээр зээлээр өгнө. Шавьж хорхойноос хамгаалсан бодис, бордоог мөн 30 хувийн урьдчилгаа төлөөд авч болох аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дээрх зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүд авах боломжтой.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж