Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр" байсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхаа хүрээнд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. 

Тэрбээр “Хууль зүйн салбарынхаа нийгмийн хамгааллыг анхаарах, ажилчдыг орон сууцтай болгох ажил хийгдэж байна. Салбаруудын хувьд тусад нь авч үзсэн шийдвэрлэсэн олон зүйл бий.  Хил хамгааллыг гэрээт цэргээр гүйцэтгүүлэх ажил Улаан-Уулийн ангид эхэлсэн. Одоо Сулинхээрийг мөн адил гэрээт цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд нөхцөл байдал хэвийн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил 60 хувьтай байгаа. Архивын байгууллагыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна. Байр сууцны асуудлыг шийдвэрлэхээр Буянт Ухаад Архивын шинэ байр барих ажил хийгдэж байна” хэмээн салбар бүрээр хийгдэж буй ажлыг танилцуулав.

Ийнхүү хэлэлцсэний дараагаар Байнгын хорооноос санал дүгнэлт гарган Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж