Нийслэлийн “Их хуралдай” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн “Их хуралдай” эхэллээ

“Тусгаар тогтнол, шударга ёс, эв нэгдэл” хөдөлгөөнөөс орон даяар бүсчлэн хийж байгаа бүх ард түмний Их хуралдайн нийслэлийн бүсийн хуралдаан UB паласт эхэлж байна. Уг хуралдаанд нийслэлийн есөн дүүргийг төлөөлсөн 800 төлөөлөгч оролцох ажээ. Мөн улс төрийн намууд, иргэний 20 шахам байгууллагын төлөөлөл оролцохоор болсон байна.
Нийслэлийн Их хуралдайг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, “Чингис хаан” академийн тэргүүн Ц.Давааням нар удирдана. Хуралдаанаар нийгэмд тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар ярилцахаар болжээ.
Үүгээр бүсчилсэн хуралдаанууд өндөрлөж 22-ны өдөр Төрийн ордонд нэгдсэн Их хуралдайг хийх юм.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж