
Найман настай охиныг хүчирхийлж онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргилын хэргийг өнөөдөр 10.00 цагаас Дээд шүүхэд хянан хэлэлцэхээр товлосон билээ. Түүнд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 01-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял оноож, энэ оны нэгдүгээр сарын 26-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цаазын ялыг хэвээр баталсан юм. Харин Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч Р.Насанжаргал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дээд шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан аж. Гэвч өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Н.Түвшин