”Оюутолгой” оюутны тэтгэлгээ үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

”Оюутолгой” оюутны тэтгэлгээ үргэлжлүүлж байна

Хавар болж сургууль төгсөх, шинээр элсэх сур­гуулиа сонгох сезон эхэл­лээ. Энэ хаврын тэтгэлэгт хө­төлбөрүүдийн салхийг “Оюу­толгой” ХХК хагалж бай­на. Тус компани өнгөрсөн долоо хоногоос эхлэн  Мон­голын залуучуудын бо­­ловс­ролыг дэмжих зо­рил­гоор оюутны тэтгэлэгт хөтөл­бөрөө зарлав. Тэт­гэлэгт хөтөлбөр нь ма­гадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уур­хайн инженер, ашиглалт, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, геологи болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын болон магистрын зэрэг авахаар суралцах оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Ингэснээр “Оюутолгой” ХХК нь Мон­голын залууст АНУ, Австрали, Канад зэрэг орны нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах боломжийг олгож байгаа юм. 

Ерөнхий сайд С.Батболд дэл­хийн шилдэг боловсрол, стан­дарт, технологийг эзэмш­сэ­­нээр улсаа хөгжүүлэх зорилт тавьж байгаагаа олонтаа илэр­­­хийлсэн. Дэлхийн шил­д­­­гүүдийг эзэмш­сэн өр­сөл­­дөх чадвартай монгол хү­­­нийг бэлтгэх энэ ажилд “Оюу­толгой” ХХК хамтарч, хө­рөн­гө оруулахаар шийдсэн нь энэ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын үзүүлэлт, ам­жилтаараа манлайлагчид, нийг­мийн сайн сайханд зо­риулсан үйл ажиллагаанд идэвх­тэй оролцдог, эх ор­ныхоо уул уурхайн салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залууст нээлттэй ажээ. “Оюутолгой” ХХК-аас олгох тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны болон замын зардал, эрүүл мэндийн даатгалын хураамж, виз авах болон элсэн орох сургуульдаа өргөдөл гаргахтай холбоотой бүхий л зардал багтсан байна.

Эзэмших гол мэргэжлүүд гэвэл уул уурхайн болон ашиглалтын инженер, ашигт малтмалын баяжуулалтын технологич, геологич, металлургийн, механик, цахилгааны, барилгын инженер зонхилно. Мөн байгаль орны бодлого, эрчим хүч, мэдээллийн системийн менежмент, уул уурхайн салбарын эдийн засагч зэрэг сонирхолтой, эрэлт ихтэй мэргэжлийг эзэмшүүлэхээр зорьж байна. 

Шалгуур үзүүлэлт нь тун энгийн. Юуны өмнө Монгол Улсын иргэн мөн байх ёстой. Бакалаврын зэрэг горилогчдод тавих шаардлага нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны өдрийн ангийн оюутан байхаас эхэлнэ. Голч дүн 3.2 бас түүнээс дээш байх, сүүлийн хоёр жилд авсан TOEFL буюу IELTS шалгалтын албан ёсны оноотой байхыг шаардах ажээ. Тухайлбал ТOEFL- PBT 550, IBT-79, IELTS-6.5 ба түүнээс дээш оноотой байх ёстой. Хэрэв англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт өгч амжаагүй бол institutional TOEFL урьдчилан өгсөн байх ёстой гэнэ.

Магистрын зэрэг горилогчид  /МА эсвэл MS/ гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх магадлан итгэмжлэгдсэн сургуулийг төгссөн, бакалаврын дипломтой байх шаардлагатай. Голч дүн 3.2 ба түүнээс дээш, сүүлийн хоёр жилд авсан TOEFL эсвэл IELTS-ийн шалгалтын албан ёсны оноотой байх (ТOEFL- PBT 550, IBT-79, IELTS-6.5 ба түүнээс дээш).  Хэрэв англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг албан ёсоор өгч амжаагүй бол institutional TOEFL урьдчилан өгсөн байхыг шаардана. Мөн магистрын зэрэг горилогчдод ойрын үед өгсөн GRE шалгалтын оноог нэмэлт шалгуур болгох юм. Дээрх шалгуурыг хангасан оюутан залуус “Оюутолгой” ХХК-ийн гадаадад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлөө бүрдүүлж өгөх боломжтой. Тэтгэлэгт шалгарсан оюутан залуус англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор англи хэлний сургалтад хамрагдаж болох юм байна. Суралцахыг хүсэгчдийн өргөдлийг хянан шийдвэрлэх үе шатуудыг танилцуулъя.

У.Оргилмаа


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж