Засаг дарга тамирчдад хувцас бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Засаг дарга тамирчдад хувцас бэлэглэв

Монголын хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын зүүн бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Өндөрхаан хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын баг тамирчид хоёр өдөр тэмцэлдэж багийн дүнгээр гавъяат дасгалжуулагч Д.Цэрэнсодном дасгалжуулагчтай Говьсүмбэрийн баг тэргүүлж, Хэнтий аймгийн баг тамирчид удаах байранд шалгарчээ. Хөвгүүдээс Хэнтий аймгийн, охидоос Говьсүмбэр аймгийн баг тэргүүлсэн байна. Уг тэмцээний нээлтэнд аймгийн Засаг дарга оролцож, өөрийн аймгийн эрэгтэй эмэгтэй 24 тамирчиндаа амжилт хүсээд тоглолтын хувцас бэлэглэсэн юм.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж