Мэдээллийн ил тод байдлын хуулийг хэлэлцэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын хуулийг хэлэлцэхээр боллоо

Төрийн байгуулалтын байн­­­гын хо­рооны өчигдрийн хуралдаанаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо.  Мэдээллийн ил тод байдлын тухай дээрх хуулийг хэлэлцэхэд нууцийн тухай хуу­лиуд гацаа болдог нь энэ удаад ч давтагдав. Гишүүдийн зүгээс Байгууллагын болоод хувь хүний нууцийн тухай хуулийг оруулсны дараагаар хэлэлцэх нь зүйтэй. Иймд төслийг буцаах нь зүйтэй гэх саналууд гарсан байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг санаачлан оруулахыг Зас­гийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт сануулав. Мэдээлэл өгөхийг төрийн бай­гуул­­лагын үүрэг болгосноор үндсэн ажилд нь сөргөөр нөлөө­лөх вий гэх болгоомжлолыг гаргаж байсан ч зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэв.  Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхбат “байгууллага нь өөрт ирж буй мэдээлэл болон ашиглаж буй мэдээллийг л өгдөг. Түүнээс биш боловсруулалт хийхийг шаардсан тийм мэдээллийг өгөхгүй шүү дээ. Иймд хүндрэл тийм ч их гарахгүй байх” хэмээв. Ийнхүү хэлэлцээд ямартай ч хуулийг хэлэлцэхийг дэмжээд бусад асууд­лыг хэлэлцүүлгийн шатанд тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзлээ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж