Ассанжийг Шведэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ассанжийг Шведэд шилжүүлнэ

Дэлхий нийтээр хэдийнээ мэдэх болсон шуугиант мэдээллийн эх булаг болж байгаа Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Английн шүүхээс шийдвэрлэсний дагуу Шведийн талд шилжүүлэхээр болж байна. Энэ шийдвэрийн талаар ноён Ассанжи өчигдөр Их Британийн мэдээллийн гол суваг ВВС-ээр мэдэгдэл хийхдээ түүнд учраад байгаа саад бэрхшээл нь Европын баривчлах батламжийн (European arrest warrant) систем ухаан мэдрэлээ алдсан, солиотой үйлдэл хийх болсноос болж байгаа юм гэжээ.

Жулиан Ассанжи бэлгийн дарамт учруулсан гэх гурван ч хэргийн улмаас, тэр дотроо Шведийн нийслэл Стокгольмд хүчингийн нэг хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Шведийн шүүхэд дуудагдаж байгаа ажээ. Энэ хэрэг явдал нь түүний Wikileaks сайтаар АНУ-ын дипломат албаны нууц баримтууд зэрэг олон дуулиант материалуудыг дэлгэн тавьснаас болж зохиомлоор хэлмэгдүүлж байгаа улстөрийн явуулга юм хэмээн Ассанжи үзэж байгаагаа мэдэгдэл хийх үеэрээ дурдсан байна.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж