Кэйт Мидлтоны хуримын даашинз бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Кэйт Мидлтоны хуримын даашинз бэлэн болжээ

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа томоохон үйл явдлын нэг бол яах аргагүй Хунтайж Уилльям болон Кэит Мидлтон нарын хурим. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд сүй тавьснаа албан ёсоор зарласнаас хойш энэ сэдэв хэвлэлийн хуудаснаас огтхон ч салаагүй.Хосуудын хурим энэ сарын 29-нд болох гэж байгаа ба сүйт бүсгүйн даашинзыг урлах дизайнерын нэр тодорчээ. Олон алдартай загвар зохион бүтээгдчийн нэр яригдаж байсан   ч Sophie Cranston хэмээх олны танил биш эмэгтэй сонгогдож, түүний урласан даашинзыг хуримандаа өмсөхөөр болжээ.

Кэит Мидлтон уг загвар зохион бүтээгчийн хувцасыг ихэд таашаадаг ба өнгөрсөн онд болсон найзынхаа хуриманд оролцохдоо түүний урласан даашинз болон хүрмийг өмсөж байсан аж.

Хосуудын хуримыг телевизээр шууд дамжуулах ба 2 тэрбум хүн үзнэ хэмээн тооцоолоод байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж