Тоглоомын зориулалттай X7 смартфон

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Тоглоомын зориулалттай X7 смартфон

Nokia компани шинэ загварын X7 смартфоныг албан ёсоор танилцууллаа. Энэхүү смартфоныг холбоо барих хэрэгслээс гадна тоглоомын болон бусад олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой ажээ. X7 нь экстерьерийн хувьд дөрвөн инчийн хэмжээтэй дэлгэцтэй ба гадаргууг шил болон цэвэр гангхослуулан хийсэн бол хэлбэрийн хувьд гарт барихад эвтэйхэн, дугуйрсан хэлбэртэйгээр хийжээ.

Харин бусад онцлогуудын хувьд уг смартфон нь найман мегапикселийн хос LED оч хаягчтай, авсан зургийг маш хурдан боловсруулдаг, 720p HD бичлэг хийх чадамжтай камертай бөгөөд дэлгэцэн дээр Facebook, Twitter-ийн шинэчилсэн мэдээллийг байнга дамжуулж байх юм. Nokia компани энэхүү смартфоныг энэ оны хоёрдугаар улиралд худалдаалж эхлэх бөгөөд үнийн хувьд 547 ам.доллар байх ажээ.

Б.Энхцэцэг

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж