
Nokia компанийн хувьд хэсэг хугацааны өмнө MeeGo платформ чухал байр суурьтай байсан ч Windows Phone 7 платформтой гэрээлснээр хуучин платформоо хэрэглээнээс халах дөхсөн. Гэхдээ Intel-ийн хувьд MeeGo-г дэмжсээр байгаа тул зах зээл дэх MeeGo-гийн байр суурь бүр мөсөн алдраагүй гэж үзэж болох юм. Иймд LG компани MeeGo-г олон талаас нь судалж үзсэний дараа уг платформыг дэмжих смартфон үйлдвэрлэх эсэхээ шийдвэрлэх бололтой.
Б.Энхцэцэг