Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгийг хамарсан Устнуурын талбайд Ашигт малтмалын газраас 2008-2010 онд 1:50 000 масштабын геологийн зураглал хийсэн байна. Энэхүү зураглал буюу ерөнхий эрлийн ажлын эцсийн үр дүнгээр болрын тус бүр нэг илрэл, алт, молибден, вольфрам, зэс, хар тугалга, цайрын 41 эрдэсжсэн цэг байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх талбайд ховор, үнэт металын хүдэржилт илрэх боломжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан байна.
Ж.ГЭГЭЭ