Цэвэр усны далан байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Цэвэр усны далан байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Ганболд нар өнөөдөр Туул голын сав газрын зөвлөлийн талаар мэдээлэл хийлээ.

Туул голын сав газрын зөвлөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны наймдугаар сарын 31-ний А-268 тоот тушаалаар анх байгуулагджээ. Туул голын сав газрын зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллага, усны мэргэжилтнүүд, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн байна. Туул голын сав газрын зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд тэргүүлэн ажиллаж байгаа аж.

Байгуулагдаад таван сар болж байгаа ч энэ хугацаанд Туул голын сав газрыг хамгаалах, хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай хэлэлцээр хийж тодорхой үр дүнд хүрсэн байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөрийг баталж,  Туул голын усны нөөцийг нэмэгдүүлэхээр Япон улсын хөрөнгөөр газрын гадаргын цэвэр ус хуримтлуулах далан байгуулах болжээ. 2011 онд багтаж судагаа шинжилгээний үндсэнд тулгуурлан далангийн зураг төслийн бэлэн болгож, ирэх 2012 онд далан байгуулах барилгын ажил эхэлнэ гэж БОАЖ-ын сайд Л.Гансүх хэллээ.

Мөн Туул голыг ихээр бохирдуулж байгаа арьс шир цэвэрлэх байгууламжуудыг нийслэлийн баруун хэсэг Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг ойрын гурван жилд багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж