Хамтарсан уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хамтарсан уулзалт боллоо

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн стратегийг тодорхойлох хамтарсан уулзалт боллоо

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газраас “Мэдээлэл харилцаа холбоо технологийг 2021 он хүртэл хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого боловсруулах” ,  “Цахим засаглалын 2015 он хүртэлх үндэсний хөтөлбөр  боловсруулах” зэрэг салбарынхаа төдийгүй улс орны хөгжлийг тодорхойлох, төрийн үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааран иргэдэд түргэн шуурхай хүргэх, цахим засгийн газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох  зорилгоор БНСУ-ын Үндэсний мэдээлэлжүүлэлтийн агентлаг (NIA)-тай хамтран туршлага судлах, харилцан санал солилцох семинарыг  өнөөдөр зохион байгууллаа.

Тус семинарт Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарын эрдэмтэн судлаачид, удирдах ажилтнууд мөн үүрэн холбооны салбарыг төлөөлөн ЮНИТЕЛ корпорацийн Ерөнхий захирал Б.Билигүүн, БНСУ-ын Чунбуг үндэсний их сургуулийн профессор, доктор Сан Воок Ким, тус улсын Үндэсний мэдээлэлжүүлэлтийн агентлагийн менежер Баек Сеунхо тэргүүтэй төлөөлөгчид, салбарын төлөөлөл бүхий  нийт 100 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
 
Семинарын үеэр Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалын хэрэгжилт, Цахим засаглалын 2005-2010 оны мастер төлөвлөгөөний хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний талаар, мөн салбарын талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн төлөвлөгөө болон ирээдүйн чиг хандлага,  Цахим засаглалын 2015 он хүртэлх үндэсний хөтөлбөрийн  талаар МШХХТГ-аас  тус тус танилцуулсан бол харин Цахим засаглалын хэрэгжилтээрээ Дэлхийн хэмжээнд TOP-10-т ордог БНСУ-аас ирсэн зөвлөх мэргэжилтнүүд өөрийн оронд хэрхэн Цахим засаглалыг хэрэгжүүлсэн болон ойрын 10 жилийн хөгжлийн  чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.

Хоёр орны мэдээлэл харилцаа холбооны салбарын эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү семинар нь  Монгол улс дунд хугацаанд салбарын хөгжлөө хэрхэн тодорхойлох, төрийн байгууллагуудад МХХТ-ийг хэрхэн үр ашигтай хэрэглэх  төдийгүй цаашид БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан ач холбогдол өндөртэй семинар болж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж