Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг явагдаж байна

Таван жилд нэг удаа явуулдаг нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг энэ долоо хоногт эхэлж байна. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа санхүүгийн програм хангамжинд хяналт тавих зорилгоор энэ удаагийн үзлэгийн зохион явуулж буйгаараа онцлог. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуйн нэгж энэхүү улсын үзлэгт хамрагдах юм. Холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор санхүүгийн тайлан гаргахдаа анхаарах асуудал их гэдгийг хэлж байна. Улсын үзлэгт аж ахуйн нэгжүүд заавал хамрагдах хэрэгтэй бөгөөд өөрийн тайлан балансаа гаргаж өгдөг татварын улсын байцаагчдаас маягт авч бөглөснөөр үзлэгт хамрагдана. Таван жилийн өмнөхийг бодвол аж ахуйн нэгжүүд цахим тайлан тооцоог хэрэглэж, санхүүгийн програм ашиглах болсон.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж