Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөлдөв

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар  аймгийн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлгөөнийг “Хөгжлийн  төлөө  хамтдаа” уриатайгаар  зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр аймгийн “Тэгш дүүрэн” хорооны 2010 оны үйл ажиллагааны тайлан, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос баримталж байгаа бодлого, олон улсын энэрэлийн байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нийгмийн хамгаалал, даатгалын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ  зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Зөвлөлгөөнд Италийн АИФО ТББ-ын  Монгол дахь суурин төлөөлөгчийн газар  болон  “Тэгш дүүрэн” үндэсний хөтөлбөрийн газар, хөгжлийн бэрхшээлтэ иргэдийн холбооны удирдлага, мэргэжилтнүүд урилгаар оролцсоноос гадна   сум бүрээс төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж