Төсвийн орлого, зарлагын дүн мэдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого, зарлагын дүн мэдээ гарчээ

Сэлэнгэ аймгийн эхний гурван сарын төсвийн орлого, зарлагын дүн мэдээ гарлаа. Эхний гурван сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын биелэлт 92.6 хувьтай  байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Алтанбулаг, Баянгол, Ерөө, Жавхлант, Сайхан, Цагааннуур, Сант, Зүүнбүрэн, Түшиг, Орхон, Мандал зэрэг  сумд төлөвлөгөөг 101.6-139.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин Шаамар, Орхонтуул, Хушаат, Баруунбүрэн, Хүдэр сумдын төсвийн орлогын төлөвлөгөөг хангалтгүй биелүүлжээ. Орлогын төлөвлөгөөг хангалтгүй биелүүлсэн сумдын Засаг дарга нарт хугацаатай албан даалгавар өгсөн байна.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж