Төв аймагт улсын бүртгэлийн тооллого идэвхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Төв аймагт улсын бүртгэлийн тооллого идэвхгүй байна

Таван жилд нэг удаа тоологддог аж ахуйн нэгж, байгууллагын тооллого энэ сарын 15-25-ныг хүртэлх хугацаанд орон даяар явагдаж байна. Гэтэл Төв аймгийн аж ахуйн нэгжүүд тооллогодоо идэвхтэй хамрагдаж оролцохгүй байгаа аж. Тухайлбал, Зуунмод суманд аж ахуйн нэгжийн улсын тооллогын явц 10 хүрэхгүй хувьтай явагдаж байна. Зуунмод сумын хэмжээнд дөрвөн тоологч ажиллаж байгаа бөгөөд нэг тоологчид 90 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  оногдож байгаа аж. Мөн энэ улсын тооллоготой зэрэгцээд нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг явагдаж байна.  Төв аймгийн хэмжээнд 1400 орчим аж ахуйн нэгж байдгаас Зуунмод суманд 396 аж ахуйн нэгж  улсын бүртгэлтэй байдаг гэнэ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж