Шатахуун түгээх дөрвөн станцыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээх дөрвөн станцыг хаалаа

Нийслэлийн авто замын газар болон Мэргэжлийн хяналтын газраас замын траст орсон дөрвөн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг өнөөдөр зогсоолоо. Эдгээр компаниудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч талбайгаа чөлөөлөхгүй байсан аж. Дашрамд дуулгахад, 22-ын товчооны чиглэлийн зам засварын  ажил эхэлсэнтэй холбогдуулан замын траст орсон аж ахуйн нэгж болон байгууллагын рекламны самбарыг чөлөөлөх ажлыг хийж байгаа юм. Үүний дагуу “Сод монгол”, “Шунхлай”, “Бадрах”, “Петровис” ХХК-иудын салбар болох 22-ын товчооны зам дагуу байрлах шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоожээ. Зам засварын ажилд саад болсон рекламны самбар, аж ахуйн нэгжүүдийг талбай чөлөөлөх ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. Зөвхөн 22-ын товчоо чиглэлд 38 шатахуун түгээх станц, 14 рекламны самбар, нийт 52 обьект талбай чөлөөлөх шаардлагатай байгаа гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж