“Skytel Day” өдрийг бэлэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Skytel Day” өдрийг бэлэглэж байна

“Эрүүл амьдралыг дэмжигч d20 брэнд “Skytel Day” өдрийг бэлэглэж байна

Монголын Үүрэн Холбооны Скайтел компанийн хамт олон Бид үүрэн холбооны салбартаа үргэлж шинэчлэлийг нэвтрүүлж ажилладгаас гадна нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын орчинд ч хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн олон олон ажлыг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн билээ. Их хотын маань залуучууд чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж байна вэ? Тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудын нэг нь яахын аргагүй Скайрезорт цанын бааз гэж хэлж болно.

Тэгвэл Их хотынхоо залуучуудын эрүүл мэндэд ч тустай чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж “Эрүүл амьдралыг дэмжигч” Монголын Үүрэн Холбооны Скайтел компанийн Залуусын хамгийн анхны брэнд d20 “Скайрезорт” цанын баазтай хамтран “Skytel Day” өдрийг нийт хүүхэд залуустаа олгож байгаа юм. Цанын спортоор хичээллэдэг, цанын спортод дуртай, цанаар гулгаж сурахыг хүсч байгаа Скайтелийн бүх хэрэглэгчид 7 хоног бүрийн Лхагва гаригт Скайрезорт цанын баазад хөнгөлөлттэй үнээр буюу 9100₮-өөр хагас өдрийн турш гулгах боломжтой болж байна. Үүнд: Лифт болон цана, snowboard орж байгаа юм.
Хэрхэн энэ эрхээ, энэ хөнгөлөлтөө авах вэ гэвэл 151-000 гэсэн тусгай дугаарт “Skytel Day” гэж мессэж бичин илгээхэд тухайн 1 хэрэглэгч тухайн 7 хоногийн Лхагва гаригт хөнгөлөлттэй гулгах эрхээ олж авч байгаа юм.

“Эрүүл амьдралыг дэмжин” Өөрийнхөө эрүүл  мэндэд анхаарч d20 брэндээс олгосон энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон хэрэглэгч бүрт Скайтелийн хамт олон дахин давхар бэлэг барьж байна. Энэ нь “Skytel Day” өдрөөр хөнгөлөлттэй гулгасан хэрэглэгчид 9100₮ төлсөн баримтаа авчирч Скайтелийн Улаанбаатар хотын төв болон бүх салбаруудаас бүх төрлийн, бүх загварын гар утас худалдан авахдаа тухайн үнийн дүнгээр хөнгөлөлт эдлэх боломжийг бас давхар олгож байна.

Цэвэр агаарт гарангаа найз нөхдөөрөө цагийг зугаатай бас үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл Скайрезортын  “Skytel Day”-д d20 брэнд нийт залуусыгаа урьж байна.

“Skytel Day” үйл ажиллагаа 4-р сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж