Түймрийн үед авах арга хэмжээг өндөржүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Түймрийн үед авах арга хэмжээг өндөржүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар, Төв аймгийн Онцгой байдлын газар, Люксембургийн Засгийн газрын санхүүжилт бүхий “Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь”-төсөлтэй  хамтран Төв аймгийн Батсүмбэр суманд  “Ой, хээрийн түймэр унтраах үеийн үйл ажиллагаа”-сэдэвт гамшгаас хамгаалах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Батсүмбэр сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, ойн анги, иргэдийн  есөн нөхөрлөлийн гишүүд, Сөгнөгөр багийн иргэд, Үдлэг багийн иргэд, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГазрын дарга, мэргэжилтнүүд,  Борнуур, Баянцогт, Жаргалант, Баянчандмань сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, ойн анги нөхөрлөлийн дарга нар оролцлоо. Сургалтаар сумын ерөнхий зориулттай мэргэжлийн анги болон ойн анги, нөхөрлөл, иргэдээр ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийг бэлтгүүлэн,  ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд  холбоо мэдээллийг хэрхэн  зохион байгуулах, түймрийн тандалт судалгааг явуулах, түймрийг хязгаарлах арга хэмжээ авах, түймэр унтраах багаж хэрэгслийг ашиглан түймрийг бүрэн унтраах, харуул хамгаалалт тавих, түймрийн хохирлыг тооцох, ой, хээрийн түймрийн тайлан бүртгэлийг хөтлөх зэрэг арга ажиллагааг явуулсан юм. Энэ сургалтанд Батсүмбэр сумынхан ихээхэн ач холбогдол гаргаж оролцлоо.

Сумын Засаг даргын Тамгын газар, иргэд идэвхи сайтай оролцож 1,3,4 дүгээр баг тус бүр 60 хүний бүрэлдэхүүнтэй түймэр унтраах бүлгийг багаж хэрэгсэлтэйгээр бэлтгэсэн байлаа. Энэ сургалтыг явуулсны дараа Батсүмбэр сумын   “Нарийн Гачуурт”  гэдэг газар  ой хээрийн түймэр гарч түргэн авч түймрийг унтраах ажиллав.  Ийнхүү сурсан зүйлээ бодит утгаар нь гаргаж түймэр унтраахаар явсан юм. Түймрийг унтраахаар аймгийн онцгой байдлын газраас 10 хүн, 1 техник түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт суманд ой хээрийн түймэр гарч одоо  цурманд оруулаад байна. Мөнгөнморьт суманд 11 хүн, 1 техник ажиллаж түймрийг цурманд оруулсан ч бүрэн унтраагаагүй байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж