Хөлбөмбөгийн “City Cup” тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн “City Cup” тэмцээн үргэлжилж байна

Монголын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөг сонирхогчдын дунд анх удаа зохион байгуулж буй “City Cup” тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын ивээл дор зохион байгуулж буй тус тэмцээнд 20 баг таван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсгээсээ шалгарсан тус бүр хоёр баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Хөлбөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг, энэ спортод хайртай, хорхойтнуудаас голдуу бүрдсэн багуудын тоглолт хэдийгээр сонирхогчдын төвшний мэт боловч нэг багт лигийн гурван тоглогч байж болох дүрэмтэй. Тиймээс ч тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна.

Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар багууд тус бүр хоёр тоглолт хийгээд байна. Одоогоор А хэсгийг нэг хожил, нэг тэнцээтэй “Эй Жет Лимитед” болон “Уэстерн” багууд тэргүүлж байгаа бол В хэсэгт Худалдаа хөгжлийн банк, С хэсэгт Голомт банк, D хэсэгт “Халиун-Од” багууд тус тус хоёр хожилтой хэсгээ манлайлж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд маргааш өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх 10 багийн нэр тодорно. Улмаар тэмцээний аваргууд энэ сарын 23-нд тодрох учиртай. Тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж