Монголбанкны хянан шалгагчид эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Монголбанкны хянан шалгагчид эрүү үүсгэжээ

Монголбанкны хянан шалгагч Б.Оюунцацралыг  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрөгч оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс АТГ-т шалгаж улмаар     харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Тус банкны хянан шалгагч Б.Оюунцацралыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Транс банкны 101 тоот хувь нийлүүлэгчдийн хуурамч хурлын шийдвэрт гарын үсэг зурж баталгаалжуулсан, банкны хөрөнгийг завших оролдлого хийсэн гэж  Транс банкны 51 хувийн эзэмшигч “Инфрастракчер” ХХК-ныхан үзэн АТГ-т шалгуулах хүсэлт тавьсан юм байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж