Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Нийслэл хотод үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун тийш эргэж, секундэд 7-12 метр хүрч, цасан шуурга шуурна. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.   Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр болон Дорнод монголын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм  хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж