Засгийн газрын зевшөөрөлгүй гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын зевшөөрөлгүй гэрээ байгуулжээ

Юлия Тимошенко Украины Засгийн газартай тохиролцолгүйгээр Оростой байгалийн хий нийлүүлэх гэрээнд 2009 онд гарын үсгээ зурсан гэж Украины ерөнхий прокурор Виктор Пшонка телевизээр хэлсэн байна.

“Тэрбээр улсын эдийн засагт ашиггүй гэрээг ганцаараа шийдэж хийсэн" гэж Пшонка хэлжээ. Экс ерөнхий сайдын гэрээ байгуулах үеийн мэдээллийг прокурор Украины Аюулгүй байдлын албанд дамжуулсан гэнэ. Тэр материалыг аюулгүйн албанаас авсан байсан бөгөөд тэнд үндэсний болон эзийн засгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл байжээ.

“Тэр үед 1000 шоо метр хийн үнэ 179 ам.доллар байснаа гэрээний дараа суурь үнэ нь 450 ам.доллар болсон байна. Ерөнхий сайд  асны үйлдлийн улмаас улс 200 сая ам.доллараар хохирлоо гэж прокурор хэлсэн байлаа.

Юлия Тимошенкогоос гадна  Нафтагаз Украины компанийн захирал асан Дубинад эрүүгийн хэрэг нээгээд байгаа юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж