Б.Баатархүү Монголдоо иржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Б.Баатархүү Монголдоо иржээ

Хорт хавдраар өвчлөн Герман улсад эмчлүүлэхээр явсан жүжигчин Б.Баатархүүгийн хагалгаа амжилттай болж Монголдоо иржээ. Тэрбээр одоо гэртээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд зургаан сарын дараа ХБНГУ-д дахин очиж нарийн шинжилгээ хийлгэх юм. Тайз, дэлгэцийн алинд ч инээд бэлэглэн, алга ташилтаар шагнуулдаг авьяаслаг жүжигчдийн нэг Б.Баатархүү мянгад ганц тохиох маш ховор өвчнөөр өвдөж удаан хугацааны турш эмчилгээг хийлгэж, гурван хүнд хагалгаа хийлгэсэн. Түүний эмчилгээний зардалд нийт 43265 евро хэрэгтэй болсон учир хошин урлагийн мастерууд “Халуун сэтгэл” хэмээх хандивын тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд “UB Palace”-т амжилттай зохион байгуулж эмчилгээний тал зардлыг цуглуулж чадсанаар жүжигчин Б.Баатархүү хагалгаандаа орж, эх орондоо ирээд байгаа юм.

Монголчуудын халуун сэтгэл жүжигчин Б.Баатархүүд маш их урам зориг хайрласан байна. Жүжигчин Б.Баатархүү “Эмчилгээгээ сайн хийлгэж, дахин тайзнаа гарч, монголчууддаа инээд бэлэглэж, ачийг нь хариулах болно” хэмээн хэлэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж